Австрали дах анхны ба хорин долоо дахь цагаан сар | Ганцаардлыг давах эхний жил

Mongolian nomadic boy cuddles sheep

Цагаан сар бол өвлийг өнөтэй давж, урин хавартай золгосны баяр. Харин Австрали дах Монголчууд бид эд халуун зунаар энэ баяраа тэмдэглэдэг ч үндэсний их уламжлалаа хадгалж, ёс тэртэйгээр шинэлдэг билээ. Credit: Timothy Allen/Getty Images

Get the SBS Audio app

Other ways to listen

Олон Монголчууд анх удаа халуун оронд сар шинээ угтах гэж байхад энд гучаад жил шинэлэх гэж байгаа хүмүүс ч бий. Тэдний сар шинийн сэтгэгдэл, мэдрэмж, дурсамж ямар байх бол...


420193703_1551509462340377_1545967747589737104_n.jpg
Мөөгий Австралид ирээд 27 жил болжээ. Оюутан байхдаа цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг байсан дурсамжаа хуваалцлаа. Дараагийн дугаарт бид түүнтэй олон жил энд амьдрахдаа Монгол ёс, уламжлалаа хэрхэн хадгалж, хүүхдүүддээ өвлүүлж байгаа тухайд ярилцах болно.
416502690_382498161058656_5106767099609703728_n.jpg
Австралид анхны цагаан сараа тэмдэглэх гэж байгаа олон Монголчуудын төлөөлөл болгож Perth хотын Монгол сургуулийн багш П.Цэцэгнямтай ярилцлаа. Тэр гэр бүлтэйгээ Австралид ирээд нэг жил болох гэж байна.
416430539_416687057451456_2360841414984647569_n.jpg
Харин яг ганцаараа ирээд Австралид анхны цагаан сараа хийх гэж байгаа оюутнуудын төлөөлөл болгож Б.Цэцэгболдтой ярилцлаа. "Санахын зовлон зуурдынх. Харин чиний зорьсон жаргал үүрдийнх". Эх орон, үр хүүхдээ санаад буцахын даваан дээр энэ үгийг найз нь хэлснээр тэр ирсэн зорилгоо биелүүлэхээр шийджээ.

Share