Австралийн хортон шавьжнаас гэрээ хэрхэн хамгаалах вэ

Австрали тайлбарласан - Хортон шавьж

Хортон шавьж гадаргууг бохирдуулж, хортой эмгэг төрүүлэгчдийг дамжуулах замаар өвчин тараадаг Credit: aquaArts studio/Getty Images

Get the SBS Audio app

Other ways to listen

Цаг агаар хүйтэн байхад элдэв хортон шавьж алга болдог гэдэг ташаа ойлголт. Морин хорхой /Термит/ гэх мэт зарим шавьж бүтэн жилийн турш идэвхтэй хэвээр байдаг бол хулгана, харх зэрэг мэрэгч амьтад байшин дотор өвөлжихийг илүүд үздэг. Орны хорхой буюу бясаа, жоом нь айлд түрэмгий гэгч үүрлэдэг амьтад. Тэд арин цэврийн асуудал үүсгэхээс гадна тухайн байрны эдэлгээнд хүртэл нөлөөлөх хортой. Тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх, тодорхойлох, шийдвэрлэх талаар эндээс сонсоорой.


ГОЛ АГУУЛГА:
  • Мэрэгч амьтад өвөл гэрт орж ирэх хандлагатай бол морин хорхой өвөл зунгүй дотор амьдардаг.
  • Гэрээ цэвэр, эмх цэгцтэй байлгаж, шавьж орох нүх сүвийг таглах нь гэрт хорхой үүрлэхээс сэргийлэх энгийн бөгөөд чухал алхмууд юм.
  • Зөвхөн худалдаанд байгаа бодис хэрэглэж, зөвшөөрөлтэй мэргэжилтэнг дуудаж шавьж устгал хийлгээрэй.
Australia Explained - Pests
Гэрийн дулаан, чийглэг нөхцөл жоом амьдрах таатай нөхцөл болдог. Мэдээж хүнсний хог их бол бүр ч "диваажин" болно. Credit: RapidEye/Getty Images
Australia Explained - Pests
“Хэрэв танайд элдэв хорхой үүрлэсэн бол шавьж устгах бодис, химийн бодисыг яаралтай хэрэглэх шаардлагагүй. Учир нь ийм хорыг гадаа ашиглах нь жилийн сэрүүн саруудад идэвхтэй байдаг ашигтай шавжуудад нөлөөлдөг” гэж доктор Вэбб хэлэв. Credit: Philippe TURPIN/Getty Images/Photononstop RF
Шавьж устгах мэргэжилтэн хэрэгтэй бол албан ёсны зөвшөөрөлтэй газар хандаарай.
бол энэ мэргэжилтнүүдийн дээд байгууллага юм.

Пестицид нь хүний ​​биед хор хөнөөл учруулж болзошгүй бөгөөд хордлогын шинж тэмдэг нь хордсоноос хойш хоёр хоногийн дотор илэрдэг.

Хэрэв та пестицидээр хордсон эсвэл пестицидийн хордлого гэж сэжиглэж байгаа бол Хордлогын мэдээллийн төвийн 13 11 26 дугаарын утсаар холбогдоно уу.

Яаралтай тусламж хэрэгтэй бол 000 залгаарай.

Share