АВСТРАЛИЙН ГУДАМЖНЫ УРЛАГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛЭЭР HEESCO-ЫН ЗУРГУУД ШАЛГАРЛАА

                         heesco

Source: Хувийн архиваас

Get the SBS Audio app

Other ways to listen

Australian Street Art Awards 2021 шалгаруулалтаас Heesco 4 шагнал авч, түүний багийн гишүүн Австралийн урлагийн аялал жуулчлалд хувь нэмэр оруулсан хэмээн шагнуулжээ.


Аялал жуулчлал, тэр дундаа урлагийн жуулчлалыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан шилдэг уран бүтээлчдийг шалгаруулах Australian Street Art Awards өнгөрсөн долоо хоногт болж, Монголын уран бүтээлч Heesco буюу Х.Хоснарангийн баг нийт таван шагнал хүртсэн байна. 

Best street art trail –GOLD WINNER: 

 2 дахь жилдээ Gold Winner-ыг хүртлээ. Австралийн Викториа мужийн Ярам гэх нэгэн жижиг хотын ахуй амьдрал, бодит түүхийг харуулсан 24 ханын зургийг зуржээ. Энэ бол Австралид төдийгүй дэлхийн анхны нэг хотод нэг уран бүтээлчийн зурсан бүрэн хэмжээний уран бүтээл юм.
Heesco
"Thank you" 2019 оны гал түймэр, 2020 оны COVID19-ын халдварын үед тэргүүн эгнээнд ажиллаж байсан албан хаагчдад зориулан зуржээ. Source: heescotown.com website- by Wayne Tindall
Best Monument or Memorial - Mongolian Light Horsemen mural in Yarram - Silver award

1850-аад оны дундуур  Монгол гаралтай хэд хэдэн хүн Австралид ирсний нэг нь энэ зурганд буй Чин Лантип. Түүний дөрвөн хүү Дэлхийн II дайнд оролцож байжээ. Хөргийг 1878 онд авахуулсан гэрэл зургаас нь буулган зуржээ.
Mongolian Light Horsemen mural in Yarram - Silver award
Mongolian Light Horsemen mural in Yarram - Silver award. Source: Wayne Tindall
Энэ зургийн тухай болон Австралид ирсэн анхны Монголчуудын тухай эндээс сонсоорой:

HEESCO: АВСТРАЛИД ИРСЭН АНХНЫ МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ ҮНЭХЭЭР ӨВӨРМӨЦ, СОНИН

Best Mega Mural - Gunnedah, Dorothea Mackellar memorial Mural - Gold award

Монгол хүний зүрхэнд Д.Нацагдоржийн Миний нутаг шүлэг хадаастай байдаг шиг Австраличуудын зүрхэнд Dorothea Mackellar-ын My Country гэдэг шүлэг бичээстэй байдаг. Энэ шүлгийг яруу найрагчийнх нь хөргийн хамт гар бичмэлээр нь 30 мерт өндөр Silo дээр зуржээ.
Heesco
Энэ шүлэгт: I love a sunburnt country, A land of sweeping plains, Of ragged mountain ranges, Of droughts and flooding rains. By Dorothea Mackellar Source: Wayne Tindall
-Best Rural Art - Gunnedah - Bronze award
Энэ бүтээлийнх нь тухай эндээс сонсоорой

HEESCO: АВСТРАЛИЙН ТҮҮХИЙГ ХАРУУЛСАН БҮТЭЭЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Энэ бүтээл хоёр шагнал хүртсэн юм.  Шилдэг том хэмжээтэй бүтээл төрөлд Алт Орон нутагт зурагдсан шилдэг бүтээл-Хүрэл  NSW мужийн  Gunnedah хот
Энэ бүтээл хоёр шагнал хүртсэн юм. Шилдэг том хэмжээтэй бүтээл төрөлд Алт Орон нутагт зурагдсан шилдэг бүтээл-Хүрэл NSW мужийн Gunnedah хот Source: Хувийн архиваас


Outstanding Contribution to Australian Art Tourism Award- Wayne. He is the man who played the pivotal role in driving the Heesco Town Yarram.
Wayne Tindall,
Австралийн урлагийн аялал жуулчлалд оруулсан хувь нэмрийг үнэлэн Wayne Tindall-ыг шагнажээ. Тэр Heesco Town Yarram болон бусад уран бүтээлд хамтран ажилладаг юм Source: Australian Street Art Award Facebook page
Heesco-ийн сүүлийн бүтээлүүд:
Murals for the Showgrounds in Crows Nest, QLD.
Murals for the Showgrounds in Crows Nest, QLD. Source: Heesco Facebook Page-ээс
Murals for the Showgrounds in Crows Nest, QLD.
Murals for the Showgrounds in Crows Nest, QLD. Source: Heesco Facebook Page-ээс
HEESCO: Collaborative Creativity
HEESCO: Collaborative Creativity event Source: Сургалтыг хамтран зохион байгуулсан The Hive Community Collective-ын Facebook Page-ээс


 


Share